ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Бидний түүх

Манай компани 2015 онд үл эвдэх сорилтын багаж тоног төхөөрөмжийн худалдаа гэсэн чиглэлүүдээр анх үүсгэн байгуулагдаж өнөөдөрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бид барилга, уул уурхай, авто зам, хүнд үйлдвэр, төмөр замын салбарт олон улсын стандартыг хангасан багаж тоног төхөөрөмжийг ашиглан чанарын хяналт, баталгаажуулалтыг хийж Монгол улсын дэд бүтцийн салбарын найдвартай үйл ажиллагаанд бодитой хувь нэмрийг оруулан ажиллаж байна. 2020 оноос Манай байгууллага MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлагыг ханган хараат бус байдлын техникийн хяналтыг гүйцэтгэх эрх бүхий Монгол улсын үндэсний итгэмжлэлийн төвийн итгэмжлэгдсэн байгууллага болж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний үнэт зүйлс

  • Чанар, стандартын баталгаа

  • Найрсаг харилцаа, мэргэжлийн ёс зүй

  • Сүүлийн дэвшилтэт технологи

  • Хамт олны хувь хүний болон мэргэжлийн өсөлт хөгжил

  • Аюулгүй ажиллагаа, хүрээлэн буй орчин

зорилго, зорилт

Дэвшилтэт техник технологийг ашиглан чанарын хяналтын цогц үйлчилгээгээр найдвартай, аюулгүй ажиллагааг хангахад оршино.

ХҮНИЙ НӨӨЦ

Манай хамт олон нь MNS-ISO 9712:2019 стандартын шаардлагыг хангасан үл эвдэх сорилын мэргэшсэн инженер техникийн ажилтуудаас бүрдсэн чадварлаг хамт олон юм.