Үл эвдэх сорил гэж юу вэ?
Үл эвдэх сорил гэж юу вэ?
Үл эвдэх сорил буюу Non-Destructive Testing (NDT) нь үйлдвэрийн байгууламж,хийц,бүтээцийн шинж чанар,төлөв болон дотоод бүтцийг нь эвдэлгүйгээр хийх шинжилгээний аргачлал юм. Энэ нь тухайн материалыг ашиглах боломжтой хэвээр нь үлдээх давуу талтай.
Үл эвдэх сорилын зорилго
• Материал, эд ангийн доголдол, гэмтэл илрүүлэх
• Үйлдвэрлэлийн явцад чанарын хяналт хийх
• Ашиглалтын явцад хуучралт, элэгдлийг тодорхойлох
• Ослоос урьдчилан сэргийлэх замаар аюулгүй ажиллагааг хангах
Үл эвдэх сорилын гол аргууд
1. Хэт авиан сорил (UT – Ultrasonic Testing)
• Хэт авианы долгион ашиглан материал доторх гэмтэл,согог илрүүлдэг.
2. Рентген ба гамма цацрагийн сорил (RT – Radiographic Testing)
• Рентген болон гамма туяагаар материалын доторх согогийг харах боломжтой.
3. Соронзон бөөмийн сорил (MT – Magnetic Particle Testing)
• Ферромагнетик материалыг соронзжуулж, гадаргуун хагарал, гэмтлийг илрүүлдэг.
4. Шингэн нэвчүүлэх сорил (DPT – Dye Penetrant Testing)
• Гадаргуугийн жижиг хагарал, сэвийг тусгай шингэнээр илрүүлдэг.