ТАВАН ТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ
Төслийн тухай
Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгч "Бодь интернэшнл" ХХК ажиллаж байна. Энэхүү төсөл нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Баян-овоо сум, Ханбогд сумдаар дайран өнгөрч буй 1-р зэрэглэлийн Монгол улсад өмнө нь хийгдэж байгаагүй уулзваргүй UIC-60 төмөр зам гэдгээрээ онцлогтой юм.
Энэхүү цогцолбор төслийн хүрээнд нийт 233.6 км урт (Өртөө, зөрлөг орсон дэлгэмэл урт нь 310.1 км) нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна. Өнөөдрийн байдлаар, төслийн талбайд туслан гүйцэтгэгч 43 компанийн 3000 орчим хүн ажилласан байна.