БАЙГУУЛЛАГЫН НИЙГМИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА
Байгууллагын нийгмийн үүрэг хариуцлага.
Бид улс орныхоо болон тив дэлхийн хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжлийн зорилтуудад өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэн ажилладаг. Тийм ч учраас манай компанийн хувьд орон нутгийн хөгжил, хүрээлэн буй орчин, соёл зан заншил, нийгмийн тэгш эрхийн зарчим, хүний эрхийг ямагт үйл ажиллагааныхаа үнэт зүйл болгон ажилладаг.
Нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэхэд компанийн баримтлах суурь зарчмуудыг доор дурдав. Үүнд:
Хариуцлагатай байдал: Компани нь үйл ажиллагааныхаа бүх түвшинд эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийг бодитойгоор үнэлж, хүлээн зөвшөөрдөг байна. Энэ нь сайн туршлагыг хадгалах, дутагдлыг арилгах хамгийн эхний алхам гэдгийг компанийн шийдвэр гаргалтын бүх түвшинд бүрэн ухамсарлаж ажиллана.
Ил тод байдал: Эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлж буй нөлөөллөө бодитойгоор үнэлж, түүнийгээ ил тод мэдээлж, засч сайжруулах тал дээр сонирхогч талуудтай хамтран ажилладаг соёлыг засаглал, үйл ажиллагааны хүрээнд бүрдүүлж ажиллана. Энэ бол сайн засаглал, хариуцлагатай үйл ажиллагааны үндэс болохыг бүх түвшинд ухамсарлана.
Ёс зүйтэй үйл ажиллагаа: Компанийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалт бүр нь бүс нутаг, улс орон, дэлхий нийтийн сайн сайханд чиглэсэн зөв үйлдэл байх ёстой. (Бизнесийн ёсзүйн дүрэм)
Сонирхогч талуудын эрх ашгийг хүндэтгэх: Компанийн үйл ажиллагаа нь маш олон сонирхогч талуудын эрх ашгийн огтлолцол болохыг ухамсарлаж, бүхий л шийдвэр гаргалт нь холбогдох эрх ашгийн зөвшилцөл дээр суурилсан байхад анхаарч ажиллана.
Хуулийн засаглал: Үйл ажиллагааны бүх түвшинд холбогдох Монгол Улсын хууль, дүрэм журам, Олон Улсын гэрээ конвенци, стандартуудыг мөрдөж ажиллах нь нийгмийн хариуцлагатай компанийн хамгийн доод шалгуур гэж үзнэ.
Хүний эрх: Компанийн ажилчдаас гадна сонирхогч талуудын хувьд амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох тэргүүтэй хүний эрхүүдийг хангах нь манай засаглал, үйл ажиллагаа, ЭМААБО тэргүүтэй бодлогын суурь байна