“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийн нээлт
Монгол Улсад анх удаа галт тэрэгний хөдөлгөөн дунд зогсолтгүй ачих, бүрэн автомат ажиллагаатай инженерийн байгууламж бүхий “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг бүтээн байгууллаа.
Дэвшилтэд техник технологид суурилсан энэхүү логистикийн төв нь нийт дамжлагаараа цагт 3500 тонн, хоногт 64,000 тонн буюу жилд 20 сая тонн нүүрсийг бутлах, ангилах, холих, дамжуулахаас гадна 1 вагонд 60 секундэд ачилт хийх хүчин чадалтай.