Шингэн нэвчүүлэх шалгалт

Шингэн нэвчүүлэх сорил (Penetrant inspection)

Гадаргуугийн хялгасан нарийн хагарал, нүх сүвийг олж нүдэнд харагдахуйц болгохын тулд ашигладаг үл эвдэх сорилын арга юм.

Гагнасан холболтын чанарыг баталгаажуулах зорилгоор төрөл бүрийн сорил, шалгалтыг гүйцэтгэдэг. Гагнуурын оёдлын ил ба далд гэмтэл, согогийг үл эвдэх сорилын гадна үзлэг, хэт  авиа, соронзон бөөм, радиографийн сорил болон шингэн нэвчүүлэх гэх мэт түгээмэл аргачлалаар шалгаж илрүүлдэг.

Шингэн нэвчүүлэх сорил (Penetrant inspection) нь гадаргуугийн хялгасан нарийн хагарал, нүх сүвийг олж нүдэнд харагдахуйц болгохын тулд ашигладаг үл эвдэх сорилын арга юм. Энэ нь хагарал, хормой, сүвэрхэг байдал гэх мэт гадаргуугийн таслагчийн согогийг илрүүлж чаддаг ба дараах зайлшгүй ажилбаруудын дарааллаас тогтоно. Үүнд:

1.    Шалгах гэж байгаа биеийн гадаргыг цэвэрлэн бэлтгэж хуурай цэвэр гадаргатай болгоно.

2.    Бэлтгэсэн гадаргууд нэвчигчийг хэрэглэнэ.

3.    Нэвчигч шингэн гадаргууд ил согог руу нэвчин ороход хангалттай хугацаагаар хүлээнэ.

4.    Согог дотор нэвчигчийг үлдээж илүүдэл нэвчигчийг биеийн гадаргаас цэвэрлэж зайлуулна.

5.    Согог дотроос нэвчигчийг гадарга тийш сорж гарган согогийн өсгөгдсөн илрэцийг үүсгэхийн тулд тодруулагч бодисыг хэрэглэнэ.

6.    Согог гадна үзлэг хийж дүгнэлт өгнө.

7.    Биеийг цэвэрлэн шаардлагатай бол цэвэрлэхээс хамгаалагчийг хэрэглэнэ.

Нэвчих шингэн нь тусгай эффектээр гадаргуу дээрх гэмтэл, согог руу нэвчиж хагархай хэлбэртэй гэмтэл, согог  нь шугаман цууралт байдлаар, харин нүх сүв хэлбэртэй согог нь дугуй хэлбэрээр илэрч гадаргууд харагддаг. Ерөнхийдөө бүх метал болон металл бус материалын гадаргуугийн согогийг энэ аргаар илрүүлнэ.

Зориулалтын температураас өөр температурт сорил хийх нь алдаатай үр дүнд хүрч болох учир шалгах гадаргуугийн температур нь 60°F буюу 52°С -с доош байхад тохиромжтой байдаг.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалын код: 79.060.10

Үл эвдэх сорилт

Нэвчүүлэх шалгалт – Үндсэн зарчим MNS ISO 3452 : 19991

Non-destructive testing

Penetrant inspection – General principles Өмнө нь MNS ISO 4858 : 99

Даралтад савны гагнуурын оёдолд

Шингэн нэвчүүлэх шалгалт хийж байгаа байдал

Previous
Previous

Металлын найрлага тодорхойлох

Next
Next

Хэт авиан шалгалт