Хэт авиан шалгалт

Энэ аргачлал нь хэт  авианы сорилын шалгалтаар 2мм-ээс багагүй зузаантай шугам хоолой болон хавтан лист цул металын гагнуурын холболтыг шалгах, согогийг илрүүлэхэд зориулагдсан аргачлал юм.

Шугам хоолой, метал хавтаны гадаргууг хэт авианы сорилоор шалгалт хийхэд өнгөлгөө цэвэрлэгээ хийж бэлдсэн байх шаардлагатай. Гадаргуу нь гагнуурын үсэрхийлэл, тос бохирдолгүй байх ба оёдлоос 100-200мм зайд металын зүлгүүрээр өнгөлсөн байх шаардлагатай.

Хэт авианы багаж нь хамгийн багадаа 1,5МГц-ийн цацруулах давтамжтай буюу dB-ийг тохируулах боломжтой өсгөгч байна.Багажны тохиргоог тодорхой хугацаанд шалгах эд ангийн материал болон зузаанаас хамаарч шалгаж баталгаажуулах ёстой.

MNS ISO 5817:2021 Согогийн чанарын түвшин, MNS ISO 17640:2018 хэт авианы сорил. Арга техник, шалгалтын түвшин ба үнэлгээ зэрэг стандартын дагуу хүлцэх шалгуурыг тогтооно.

Previous
Previous

Шингэн нэвчүүлэх шалгалт

Next
Next

Шугам хоолойн гагнуурын оёдолд гадна үзлэгийн шалгалт