Шугам хоолойн гагнуурын оёдолд гадна үзлэгийн шалгалт
Гадна үзлэг нь бусад шалгалтын аргуудаас хамгийн түрүүнд хийгддэг үндсэн арга юм.
Гагнуур нь жигд байдалтай харагдах ба үндсэн материалтай сайн гагнагдсан байх ёстой. Түүнчлэн жигд бус, шаарга, оёдол муу гагнагдсан, жигд бус алдаатай эхлэл, хэт муруйсан гагнуурын оёдол зэргийг засварлах ёстой. Иймхүү жигд бус байдал үүсвэл өнгөлгөөгөөр (точилоор) арилгасан байх ёстой.
Бүх гагнуур нь үзлэгээр шалгагдсан байх ёстой ба доорх нөхцлүүдийг хангасан бол тэнцэнэ.
Ан цавгүй байх
Үндсэн материал, оёдлын хоорондох болон ойрхон шилжилт хоорондын бүрэн хайлалт
Гагнуурын гадна үзлэгийн шалгалт нь дотор талаас хийгдсэн байх
Хэрчлээс нь 0,25-1мм-ээс ихгүй гүнтэй
Булангийн оёдолд нүхний давтамж нь гагнуурын уртын 100мм тутамд 1-ээс ихгүй буюу диаметр нь хамгийн ихдээ 2мм-ээс ихгүй байна. Гагнуурын урт 27,5мм бүрт нүх сүвүүдийн нийт диаметр 10мм-ээс ихгүй буюу 305мм урттай гагнуурт 12мм-ээс ихгүй байна.
Тулгасан оёдолд нүхний давтамж нь 100мм урт тутамд 1-ээс ихгүй ба хамгийн ихдээ 2мм-ээс ихгүй диаметртэй байна.
Гагнуурын гадна үзлэг шалгалтыг тасалгааны температурт гагнуурыг хөргөсний дараа хийнэ. Y.S ˃ 600МПа ба / эсвэл T.S ˃700МПа байх гангийн гагнуурын шалгалтыг гагнаж дууссаны дараа хамгийн багадаа 48 цагийн дараа хийнэ.